Би Бол Онцгой Хүн

Миний замналыг ч тэр, байгаа царайг нь ч харсан хөндлөнгийн хүн “энэ хүнд онцгойрох зүйл үгүйг” амархан ойлгоно. Энд ямар хүнийг, юуг онцгой гэхийг тайлбарлан ярих гээгүй – тэр чухал биш , би мэдэх ч үгүй. Харин бусдын хэлсэн үг, хүний зүрх-сэтгэлд хэрхэн амилж, биеллээ олдог тухай ярих гэсэн юм. Хэлэлцээр бол “үг” юм.

Өөрийгээ онцгой хэмээн “итгэхэд” өнөө өглөө ажилдаа гарахад, эхнэрийн маань “Энхтөр өө, чи онцгой хүн шүү” гэж хэлсэн нь хангалттай. Үнэхээр онцгой юу, үгүй юу гэдэг нь чухал биш. Бид биендээ сайхан үг хэлж байх учиртай юм.

Хэлэлцээрт оролцогсдод харилцан хүндлэл чухал. Харилцан хүндлэл үгүй бол, ойлголцолд хүрэх тухай саналтгүй. Таны хэлсэн муу үг бүхний хариуд цаад тал давшгүй хана босгодог юм. Ийм учраас худалдаачин хүн нөгөө талаа буруутгах, санаа бодлоо тулгахыг цээрлэдэг.

Энэ санааны үзүүрт, Содномзундуйн Эрдэнийг онцгой хүн гэдгийг нь магтан хэлмээр байна. Үүнийг хэлсэн хэлээгүй Содномзундуйн Эрдэнэ бол эгэлгүй хүн, ойлгомжтой.

Уурын зуух миний гэрээс 30 тохой газар босох онцгой шалтгаан бийг би ойлгож байна. Харин Содномзундуйн Эрдэнэ надад ямар байгааг ойлгоно гэж найдаж байна.

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

Leave a Comment