Арилжаа солилцоо хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэлтэй. Монгол гэх үндэстэнд ч хамаарна. Харин орчин үеийн бизнес, худалдаа, хэлэлцээрийн ухааныг хөгжүүлж, урлагын зэрэгт аваачсан нь барууны өндөр хөгжилтэй орнуудад хамаарна. Монгол хүнд эдгээр нь харь ойлголт байсан хэвээр байна.
Соц нийгэмд торнисон хүмүүс манай улсыг одоо засаглаж байна. Энэ хүмүүст худалдах, хэлэлцэх, зөвшилцөх сэтгэхүй үгүй. Аргагүй ч биз, эдгээрийг ХОРИГЛОДОГ байсан шүү дээ. Тэр үед “моодонд байсан” хянах, шалгах, даргалах сэтгэхүй одоо хуучраагүйгээр барахгүй, бүдүүлэг увайгүйн “чимэг аван” улам эрчээ авсаар байна. Орчин үеийн ардчилагч-дарга нар иргэдээ ил цагаанаар дээрэлхдэг болсон нь ноорм болж. Манай кейс-ийн гол баатар Содномзундуйн Эрдэнэ бол дээрэлхэгсдийн гоц төлөөлөл. Би түүнийг хүмүүжүүлэх замаар энэ бурангуй ёсыг бүх дарга нарт “болохгүй гэдгийг” нь ойлгуулах санаатай юм. Та дэмжиж өгөөрэй.
Энэ видеог үзсэн хэн боловч түгшүүрт автана. Энэ хүнийг дийлэх аргагүйг өөрийн эрхгүй зөвшөөрнө. Миний хувьд, Содномзундуйн Эрдэнийн сэтгэлд өчүүхэн атугай соёлын үр тарих нь цорын ганц боломж юм. Энэ хүмүүнжилтийн үрийг тарихын төлөө би өөрийгээ дайчилна. Худаалчны философи нь хүнээр өөрөөр нь шийдүүлэх, зэвсэг нь ойлголцол юм – энэ бол дийлэх-тэмцэлдэхүйн ухаан биш. Асуудлыг хамтарч шийддэг нь хэлэлцээрийн үндсэн зарчим юм.
Барууны улс орнууд, дээр өгүүлсэн бүтээлч үйлсийг хөгжүүлж байх үест, манай улс өөрийн эрхгүй Ардчилсан улс болсон. Дээрх ойлголтуудыг огтоос мэдэхгүйн учир эрх чөлөөтэй монголчууд хэлэлцэх биш харин шахах, урвах, мэхлэх, авлигадах зэргийг төгөлдөршүүлж байсан юм. 30 жил хөгжүүллээ. 30 жил сурсныг хэдэн жилд засах бол? Ямар ч байсан энэ бүдүүлэг, бурангуй ёсыг бид хамтын ухамсраар халах ёстой.
Хэлэлцээр хийх чадвар бол худалдаачин хүний гол багаж гэж би боддог юм. Гадны корпорацууд худалдаа-хэлэлцээрийн ухааныг хүмүүстээ эзэмшүүлж, хоорондоо өрсөлдсөөр тэд манай Жонны хэлдгээр “killer”-үүдийг төрүүлсэн. Энэ хооронд үндэсний компаниуд маань зөндөө худалдаачидтай болсон. Харин багажийг нь өгөхөө мартсан юм. Хөөрхий цаадуул нь зөнгөөрөө л. Ийм ч учраас монголын худалдаачин залуучуудын ажилд бага ч болов тус болох санаатай энэ веб хуудсыг зориулсан нь миний өөр нэг зорилт юм. Мэддэг зүйлсээ залууст хэлж өгье.
viagra surgery generic viagra viagra websites
global pharmacy canada impotence best drugstore eyeshadow
24 hr pharmacy erectile pharmacy online drugstore
canadian pharmacies online discount pharmacy card the pharmacy
pharmacy cheap pharmacies rx express pharmacy
pharmacy prices online canadian pharmacy online drugstore pharmacy