Ахицтай! Би 17 оноогоор тэргүүлж явна

Том Зураг

“Хэлэлцээрийн Бодлогыг” олимпийн гэрлэн шоугаар зүйрлүүлье.

Гэрлийн шоу. Олимп

Энэ гэрлэн шоу-г олон мянган проектор ашиглан хийсэн юм. Хэрэв ганц проекторын тусгалыг дангаар нь харвал, тэр нь утга-учиргүй нэг гэрэл харагдана. Харин олон мянган проекторыг зэрэг асаавал, утга төгөлдөр-өгүүлэмжтэй гэрлийн шоу-ансамбль болно. Проектор бүрийн тусгал өөрийн үүрэгтэй.

Хэлэлцээрийн “бодлого” үүнтэй төстэй. Үйл явдал, уулзалт бүр ойлголцол тохиролцоо руу хөтлөх учиртай юм. Бүхэлдээ нэг утга төгөлдөр бодлого болно.

Үйл явдлын товчоон

Би үйл явдлыг нэгэн тодорхой зорилго руу өрнүүлэхийг эрмэлзэнэ. eduCase сайтад оруулсан бичвэрүүдийг “Том Зургийн” хүрээнд уншвал, уулзалтууд ба үйл явдлууд нь Нэгмдэл (Unity) болох нь харагдана. Ийм учраас уншигч үйл явдлын товчооныг үзэж, “ер нь юу болоод” байгааг тоймлон ойлгоорой. Хүсвэл линкуудыг дарж дэлгэрэнгүй танилцаж болно.

  1. Содномзундуйн Эрдэнэ Нүүрсэн уурын зуух барив
  2. Энхтөр уурын зуух баригдсаныг хэлэлцээрийн нөхцөл бүрдсэн гэж үзэв
  3. Талууд нөхцөл байдлыг ярилцан, зарим зүйлүүд дээр нэгдмэл ойлголтод хүрсэн
  4. Энхтөр хэлэлцээрийг жишээ болгон eduCase интернет сайт нээсэн
    • Веб сайтыг олон хүн сонирхов
    • Зарим хүмүүст хэлэлцээрийн “хүч-үл хэрэглэх, аядуу” арга таалагдсан (эвийн хэлэлцээр)
  5. Зуух барих зөвшөөрөл олгосон төрийн байгууллагуулыг шалгуулахаар АТГ-д өргөдөл гаргав
    • Дүрэм журмаараа бол, энэ уурын зуух манай гэрийн хаяанаас 30 тохойд баригдах учиргүй байв. Иргэн Энхтөр хохирсон нь төрийн байгууллагууд ажлаа зохих ёсоор хийгээгүйтэй холбоотой гэж үзэв

Том зураг ба Хөтөч

Хэлэлцээрийн явцыг “Зорилго ба Баримтлах Зарчмуудын” хүрээнд хүснэгтэлбэл, овоо ахицтай байгаа нь харагдана.

Дээрх хүснэгтэд үзүүлсэн өрнөлийг “Том Зургаар” нь харвал, үнэлгээ гайгүй байна. Би шийдэлд аажмаар ойртож байна гэж үзэж байна. Содномзундуйн Эрдэнэтэй хэзээ нэгэн цагт биечлэн уулзах нь цаг хугацааны асуудал… болох ёстой

Энэ постыг #уулзаачээ hasttag-лан шэйрлэж өгнө үү.

Шинэчилсэн Ашиг Сонирхлын Карт

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй