Хэлэлцээр эхлүүлэх

Бэлтгэл

Залуу худалдаачид хэлэлцээрийн ширээ рүү яардаг нь үүнийг шийдвэрлэх мөч гэж ойлгодогтой холбоотой. Зөв! Гэхдээ “Ихэнх хэлэлцээрийн хувь заяа хэлэлцээрийн ширээнд суухаас өмнө шийдэгдсэн байдаг” гэж хэлсэн Жонны үгийг давтмаар байна. Яарах биш, бэлд. Үүнийг санаад ав.

Ийм учраас, бэлдэж эхэлсэн мөчийг хэлэлцээрийн эхлэл гэнэ. Бэлтгэл нь нийт ажлын чухал хэсэг. Өөрөөр хэлбэл, чанартай бэлдээгүй бол, хэлэлцээрээс хүсээгүй үр дүн гарч мэднэ, олигтой юм болохгүй гэсэн үг. Бэлтгэл нь бичиж тэмдэглэх, хүмүүстэй ярилцах зэргээр үйлддэг нэгэн зүйлийн ритуал юм. Үүнийг “албан ёсны” дадал болгоё.

Бэлтгэл цацаа-цалгиатай, зугаатай, сонирхолтой байх ёстой. Хэрэв энэ процесс таны сонирхолыг төрүүлэхгүй, анхаарал чинь төвлөрөхгүй байвал энэ хэлэлцээр чухал биш гэдгийн дохио юм. Түр орхиод дахиад нэг үз, бүр боломгүй бол ийм хэлэлцээрт орох шаардлагагүй, орхи.

Ямар ч тохиолдолд бэлтгэлд цагаа зориул. “Содномзундуйн Эрдэнийн Уурын Зуухны Кейс” хаагдахад хэлэлцээрийн урлагыг сонирхогч хэн боловч хэлэлцээрийн үйл явцын талаар ерөнхий ойлголттой болно. Ойлголт нь ерөнхий учраас ямар ч нөхцөлд ашиглаж болно – томъёо гэж хэлье (англиар framework). Тэрээр бачим хугацаанд хэлэлцээр бэлдэх аргаа ч мэддэг болно.

Асуудлаа ойлгох

Өгөгдөл, нөхцлүүдийг хэдэн талаас нь харж, асуудлыг ойлгосоны дараа Зорилт өөрөө соёолно. “Асуудлыг ойлгох” нь зорилтын амин сүнс нь юм. Асуудлыг ойлгох гэж оролдох явцад янз бүрийн санаа, төсөөллүүд гарч ирнэ, одоодондоо тийш сатаарах хэрэггүй.

Албан ёсны бэлтгэлээс өмнө ургасан “зорилт” ихэвчлэн сэтгэл хөтлөл, мэдрэмж, бүүр түүрхэн санаанаас хэтэрдэггүй. Энэ үед бүх юм тодорхой шиг санагдаж магадгүй, бүү яар! Мэргэжлийнхэн сэтгэл хөдлөлд автахгүй байх учиртай юм.

Харамсалтай нь асуудлаа ойлгоогүйгээр, нүдэн балай чихэн дүлий шууд хэлэлцээрт ордог явдал түгээмэл. Асуудлаа буруу ойлгох нь ч бий.

Хэлэлцээрийн зорилт

Зорилтыг ЯС тодорхойлж чадвал бэлтгэлийн нэг чухал ажил бүтлээ гэж үзнэ. Цаашдын үг, үйлдэл, шийдвэрүүд тэрхүү зорилтыг хангахад чиглэх ёстой. Хэлэлцээрийн зорилтыг хараанаасаа үл салгах Алтангадас лугаа төсөөлнө, нэгэн зүйлийн луужин гэсэн үг. Зорилтоо мартахыг төөрөхтэй зүйрлэж бас болно.

Өгөгдөл, мэдээлэл, нөхцөл

Энэ хэсэгт би ерөнхий мэдээллээ цуглуулна. Зураг, видео агуулсан тусдаа пост оруулна гэсэн үг. Цуглуулсан мэдээллээ судлах явцад ойр зуур төсөөллүүд бий болно, ганц нэг санааны үзүүр ч гарч магад.

Дараа-дараачийн постуудаар зарим өгөгдлүүдийг оруулж, Хэлэлцээрийн орчин бүрдсэнийг харуулна. Дээр хэлсэнчлэн тэр өгөгдлүүдээсээ Зорилтоо тодорхойлохыг оролдоно. Тэрний дараа “Эрдэнийг ойлгох” буюу нөгөө талаа ойлгох, “Түүний талд орох” зэрэг алхамуудыг хийнэ. Хэлэлцээр Эрдэнэгүйгээр шийдэгдэхгүй шүү дээ.

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

3 thoughts on “Хэлэлцээр эхлүүлэх”

Leave a Comment