Амралтын өдөр миний харилцуурт чухал дуудлага ирсэн нь өнөөх “Өөр Нэг Хүн” манай гадаа ирснээ дуулгасан хэрэг. “Уурын зуухны асуудалтай хүн мөн үү?” гэхэд нь би “Тийм ээ” гэж хариулахдаа “Асуудал нь би биш юмсан” гэж бодож амжив. Энэ хавийн улсууд нэгнийгээ учир битүүлгээр “Тэр хүн”, “Өөр Нэг Хүн” гэх мэтээр ярьдаг нь ер бусын хөндий. “Өөр-Нэг-Хүн” намайг нэрээр минь дуудсангүй…
Шинээр орж ирэгсдэд танилцуулга
Содномзундуйн Эрдэнэ миний гэрийн хаяанаас 30 тохой зайд, нүүрсээр ажилладаг уурын зуух барьсан нь намайг хохироож байгаа юм. Үүнийг би хэлэлцээрийн замаар шийдвэрлэхээр оролдож буй. Бэлтгэл ажлын хүрээнд, Содномзундуйн Эрдэнийн Ашиг Сонирхол ба Өөрийн Ашиг Сонирхолыг нэгтгэж, шийдэлд хүрэх холбоосуудыг олохыг хичээснийгээ “Ашиг Сонирхолын Карт”-д тусгасан. Талуудын Ашиг Сонирхолыг хангах замаар тохиролцоонд хүрэх нь цорын ганц шийдэл гэж үздэг нь миний баримталж буй арга барилын онцлог юм. Би түүний, тэр миний ашиг сонирхолыг авч үзэх учиртай юм.

Энэ сайт хүч-чадал, эрх мэдэл сорьсон зөрчил-тэмцэлийг биш харин ойлголцол, харилцан хүндлэлийн зарчмыг баримталдаг хэлэлцээрийн соёлыг таниулах зорилготой. eduCase-н гол дүр нь олны танил, энэ улсын тэргүүлэх улстөрчдийн нэг Содномзундуйн Эрдэнэ байгаа нь тохиолдлын бас завшаантай хэрэг. Уншигч таны хувьд иргэн Энхтөр, төөр тэр өндөрлөгт буй Содномзундуйн Эрдэнэтэй тохиролцоонд хүрэх эсэх нь сонирхолтой байж мэдэх юм. Энэ бол “энгийн иргэн”, энэ улсын тэргүүлэх улстөрчийг хүмүүжүүлэхээр шамдаж буй онцгой оролдлого шүү. Юутай ч миний оролдлого, хүч үл хэрэглэх хэмээгч энэ хүчирхэг хэрэгслийг судлах сэдлийг танд төрүүлнэ гэж найдна.
Асуудлыг хүчээр шийдэх нь өс хорсол, гомдол, хохирол дагуулдаг бол Хэлэлцээрийн ухаан сайн дурын тохиролцоонд ойлголцол, харилцан хүндлэлийн замаар хүргэдэг.
Gelenwagen
Манай үүдэнд зогсох хар өнгийн Gelenwagen-ийг хараад, “Содномзундуйн Эрдэнэ асуудлыг шийдүүлэхээр над руу нэг ТОМ бизнесмен илгээж” гэх бодол зурсхийлээ. Асуудал амархан шийдэгдэх нь!
Gelenwagen гэдэг нь Land 200-с хоёр дахин үнэтэй, дээд зэрэглэлийн luxury ангилалын G-Class Mercedes Benz машин юм. Энэ унааг харсан гадна дотны хэн боловч эзний сүр хүчийг шууд ойлгоно. Гайхалтай техник…
Би найрсаг царай тодруулан түүнийг гэртээ оруулан гутлыг нь тайлуулж, зочны өрөөний ширээнд суулгав. Худалдаачид боломж нь байвал үйлчлүүлэгчийнхээ хажууд эсвэл зэргэлдээ суудалд суудаг, эгц өөдөөс харалцах нь дайнч ур амьсгалыг бий болгодог.
Энэ бол намхавтар, мярайлаг, “төв” царайтай, 30 орчим насны залуу байлаа. Өөрт нь арай ахадсан уу гэмээр эрхэмсэг төрх зүүсэндээ түүртсэн шинж алга.
Эрдэнийн хүү Одбаяр
“Кофе юу, жүүс үү?” гэж намайг асуухад тэрээр “Үгүй, үгүй” гээд, амандаа хэдэн юм бувтанасныг би ялгаж сонсож чадсангүй. Түүний өмнө манайхыг “судалсан” Баярсайхан аягалж өгсөн кофе-г ууж дуусгаад, “Сайхан кофе байна” гэж хэлээд гарсан бол, энэхүү “Өөр Нэг Хүний” татгалзсан хариу надад ёозгүй бодол төрүүлсэн юм. Энэ хүн хэлэлцээрт чин сэтгэлээсээ оролцохгүй нь…
Яриа эхлэв.
Энхтөр: “Баярсайхан танд манай байдлыг ярьсан байх?”
Өөр Нэг Хүн: “Би түүнтэй нарийн яриагүй”
Энхтөр: Ингэхэд таныг хэн гэдэг билээ, та шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн үү?
Өөр Нэг Хүн: Энэ бол манай гэр бүлийн бизнес, намайг Одбаяр гэдэг. Би энэ хавийн асуудлыг шийдсээр ирсэн тийм л хүн. Би ерөнхий стратегийн, бодлогын шинж чанартай зүйлүүд дээр ороод явдаг, харин өдөр тутмын ажилд оролцдоггүй. Танай гадаа ирээд, өчнөөн зай байхад уурын зуухыг яагаад заавал танай хажууд барих болсныг гайхаж байна. Хүний хувийн орон зай руу орчихсон байна шүү дээ.
Түүнийг ажиглавал, нээрээ Содномзундуйн Эрдэнийн төрх байна.

Энэ залуу түүний хүү байх нь гэж бодсоныгоо “Та Эрдэнийн хүү юу?” гэж бататгавал, тэрээр “Тийм” гэлээ. “Тэр Хүний” үр садтай уулзсаныгаа “нохойн дуу” ойртлоо хэмээн сэтгэж, хэлэлцээр ямар ч хамааралгүй донгиодуу үгсийг би хэлсэн юм:
“Би Ардчилсан намд хэлбэрэлтгүй саналаа өгсөөр ирсэн хүн билээ. Танай аавын нам Сүхбаатарын талбайн хажууд “Ардчилалын Өргөөгөө” босгож чадаагүй нь санаа зовох зүйл биш. Учир нь, монгол өрхийн хувьд сайн-муу ялгалгүй орон сууц, байшин, гэр нь Ардчилалынх нь Өргөө. Энэ байшин бол “Миний Ардчилалын Өргөө” юм. Монгол өрх бүр өөрийн өмчтэй болсон нь “Ардчилалын” гавъяа, танай аавын оролцоо үүнд бий.”
Хаа очиж Содномзундуйн Эрдэнэнийн Одбаяр ажил хэрэгч асуулт асууж, намайг “буцаан авчирсан” юм.
Э. Одбаяр: Байшингаа хэд гэж байгаа вэ?
Энхтөр: XYZ сая, хоёр байшин хоёр айлын газартайгаа. 300 гаруй кв.м сууц шүү дээ гээд сууцаа үзүүлэв.
Э. Одбаяр: Наана, цаана ярих уу?
Энхтөр: Үгүй (хоёр-гурван үндэслэл ярив)
Э. Одбаяр: Наад чинь багагүй мөнгө шүү дээ. Эдийн засаг, мөнгө төгрөгний байдал ямар байгааг та мэдэж байгаа шүү дээ. Бартер юм оролцуулах уу?
Энхтөр: Би таныг ойлгож байна, болох талаас нь ярилцъя. Танд бартерт санал оруулах ямар хөрөнгө байгаа вэ? Хэдэн хувьд нь бартерт оруулах вэ? Үнэндээ надад байшингаа зарах тулсан шаардлага үгүй, та нарыг шахах ч эвгүй байна. Хэрэв танд танай Ашиг Сонирхолыг илүү хангах тийм санал байгаа бол би сонсохыг хүсч байна…
Э. Одбаяр: Танайд ч ашигтай, манайд ашигтайгаар шийдье. Бидэнд бичиг баримт нь гарсан, гараагүй юмнууд бий. Тэднийгээ үзээд хариу өгье.
Бид ойлголцох шиг болов. Яриа хэлэлцээрийг ойлголцол, харилцан хүндлэл байлгахыг эрхэмлэсэн нь талаар өнгөрсөнгүй болтой. Бидний яриа сөргөлдөөн, хэрүүл маргаан болсонгүй өдий хүрлээ.
Гэнэтийн энэ уулзалтад би бодол санаагаа цэгцэлж амжаагүй ч надад бэлтгэл ажлын хүрээнд хийсэн “Ашиг Сонирхолын карт” байсан учраас ерөнхий чиглэлээ барьсаар байлаа. Би “Танай бизнес ашиг сонирхол заавал хангахдах ёстой”, “Танайх тэлэлтийн бодлого баримталж буй энэ үед, асуудлыг тэлэлтийнхээ хүрээнд авч үзээрэй” гэх зэргээр түүний талд орсоор байв.

30 хором хүрэхгүй үргэлжилсэн энэ уулзалтаас би өөр хэд хэдэн зүйл ойлгосныг энд нуршилгүй орхиё.
Дараачийн пост
Э. Одбаяртай хийсэн хоёрдахь уулзалтыг оруулна. Тэрхүү уулзалтын дараа энэ хэлэлцээр бүхэлдээ, бүр тэр чигтээ буруу голдрилд орсоныг би ойлгосон юм. Дараачийн постоос хэлэлцээр хаашаа ч эргэж болдог, хэлэлцэгч алдаа гаргадгийг та үзнэ. Алдааны суурь энэ уулзалтаас эхтэй гэж би бодов. Та алдааг олоорой.
Арга зүй:
Хэлэлцээрийн зарчмуудыг сахиж, үзэл санааг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлснээр хэлэлцээрийн урлагт суралцдаг. Хэлэлцээр нь ажиглан хардаг үзмэр биш харин өөрийн биеэр оролцдог үйл явц юм. Ийм учраас эрхэм уншигч та, eduCase-д оруулсан нөхцөл, үйл явдлуудыг өөрийнхээрээ дүгнэж, “Хэрэв би байсан бол …” гэж эргэцүүлэн бодоорой, бодол санаагаа надтай хуваалцаарай (Facebook, Twitter). Энэ нь таны дасгал болог.
Сэтгэл хөдлөлд үл автах – эн тэргүүнд өөрийгээ төвшитгө. Талуудын ашиг сонирхолыг ойлгохыг эрмэлзэх.
Зэрэгцээд суу. Сонс. Хамааралгүй дэмий юм бүү ярь. Бүү буруутга, бүү довтол. Нөгөө талын ашиг сонирхолыг дээдэл, өөрийнхийгээ бүү март. Сонор сэрэмжтэй бай. Яаран дүгнэлт хийх шаардлагүй.
There is evidently a lot to realize about this. I feel you made some nice points in features also. Chrystal Laughton Abelard
Hi there colleagues, pleasant paragraph and good arguments commented here, I am really enjoying by these. Fifi Philbert Dimitri
Thank you Daffie! I appreciate your comments and hope you visit again soon. Inez Redd Benil
I savour, result in I found just what I was taking a look for. Lorelle Hodge Jaret
Some genuinely choice content on this site, saved to fav. Hermine Renard Lev
Great web page you have listed here, i do concur on some issues although, but not all. Tarra Amble Guglielmo
Superb, what a weblog it is! This web site provides helpful data to us, keep it up. Halli Wash Weissberg
I am so grateful for your blog post. Much thanks again. Great. Filia Welsh Lawry
Awesome! Its in fact amazing piece of writing, I have got much clear idea about from this paragraph. Leticia Toiboid Dominick
That is really attention-grabbing, You are an excessively skilled blogger. Paulita Rock Trista
I think you have observed some very interesting points , regards for the post. Malvina Brewster Lidda
Utterly written subject material , appreciate it for selective information . Rachelle Cesaro Lach
Hello Dear, are you truly visiting this web site daily, if so then you will absolutely obtain nice experience. Collete Cazzie Cavallaro
Looking forward to reading more. Great article post. Thanks Again. Great. Norina Simon Veneaux
I think this web site holds some rattling wonderful information for everyone : D. Poppy Forester Greenquist
Excellent article. I will be going through a few of these issues as well.. Celisse Ive Gelman
Wonderful article! We are linking to this great article on our site. Keep up the great writing. Krystyna Stavro Jews
Those are so cute and a really great craft! I think a few of those around my backyard would be awesome. Nady Massimiliano Vizzone
If some one needs to be updated with latest technologies after that he must be pay a visit this site and be up to date all the time. Jerrine Hazlett Emmeram
Way cool! Some extremely valid points! I appreciate you penning this write-up and the rest of the site is really good. Nedda Hayden Calvert
Once you choose a good name you may want to purchase the domain name. Aurelia Cecilius Belloir
Tipp: mixt den Shake mit Wasser an anstatt mit Milch. Gabie Reggy Vitoria
I see something truly interesting about your site so I bookmarked . Valencia Tracie Heurlin
I think this is a real great post. Really looking forward to read more. Great. Cherry Gabe Otti
I really like reading through an article that can make people think. Mavra Andres Weinrich
Way cool! Some extremely valid points! I appreciate you penning this post and the rest of the website is very good. Ivett Horatio Geneva
Great post. I am experiencing a few of these issues as well.. Mavis Hartwell Su
Excellent article. I am experiencing some of these issues as well.. Tatiania Gus Zeb
Enjoyed every bit of your post. Really looking forward to read more. Fantastic. Quinn Ansell Olney
Plus the price is reasonable. The other lady Tracy was a lot nicer. Marya Todd Formenti
I visit every day some websites aand information siutes tto read posts, however this blog gives feature based content. Adoree Derwin Abbotsen
There is definately a lot to find out about this issue. I really like all the points you made. Roxie Standford Ricky
Healthcare careers are flourishing and nursing is a single of the fastest growing occupations projected in next 5 years. Vallie Costa Shea
Массажер-Тренажер Backwood для тела https://youtu.be/lVA65Xvds8Y (спины, поясницы, шеи, плеч, седалищного нерва, живота)