Exceptions

Хэлэлцээрт оролцогчийн сонирхол, зорилго, хэрэглэж буй арга техник тодорхой хэмжээнд битүү, тодорхой хэмжээнд тодорхойгүй байх учиртай юм. Илэн далангүй ярьдаг хэлэлцэгч бол тусгүй хэлэлцэгч юм.

Харин энэ веб хуудас Содномзундуйн Эрдэнэтэй “учраа олох” гэсэн миний анхны сэдлээс гажиж, бусадтай бодол санаагаа хуваалцах шинж чанартай болсон тул би зарим үед “долоон булчирхайгаа” тоочих явдал гарна. Энэ нь хэлэлцээр, худалдааны ухаанд суралцагсдад хэрэг болно гэж бодсоных юм.

Иймд, энэ веб хуудсанд хэлэлцээрийн зарчмуудаас гажсан зүйлүүд гарна. Тэр нь ердөө л хэлэлцээрт оролцогчийн сэтгэхүйд юу өрнөдөг (энэ тохиолдолд миний хувийн бодлууд), яаж буруу замаар ордгийг өөрийн жишээн дээр харуулах зорилготой юм. Хүн алдаа дутагдлыг гярхай анзаардаг учир, Та миний алдааг ажиглаарай. Үүнийг “юуг хийж болохгүй вэ?” сурах нүдээр хараарай.

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй