Communication булан

Худалдаачин хүн бусадтай үргэлж харилцдаг. Энэ харилцааг “чанартай” хийхийн тулд бид харилцааны зарим дадлуудад суралцахаас өөр замгүй. Үүнд уулзалт, яриа, презентаци, захидал харилцаа зэргийг ойлгоно.

Харилцааны ба хэлэлцээрийн соёл салшгүй учраас би eduCase, сайтдаа “Харилцаа” нэртэй булан үүсгэж, өөрийн туршлагаа хуваалцвал залуучуудад тустай гэж бодлоо. Үнэнийг хэлэхэд, би “соёл”, “арга-зүй”, “багаж-хэрэгсэл”, эсвэл “ухаан” гэдэг үгсийн аль нь хамгийн оновчтой болохыг хэлж мэдэхгүй байна. Англиар Communication буюу Харилцаа гэх ганц үгээр илэрхийлдэг.

Мэдлэг ба боловсрол гэх үгүүдийн “философи” утга нь гүн гүнзгий (тэдгээрийг би мэдэхгүй), хүмүүсийн ойлголт ч өөр-өөр. Ийм учраас, би мэдлэг ба боловсрол гэдэг үгүүдээс зайлсхийж, “Харилцааг” өдөр тутмын багаж-хэрэгсэлийн утгаар авч үзнэ. Газар ухахад хүрз гишгэдэг шиг, “Харилцааг” харилцагчаас эерэг хариу авахад ашигладаг багаж гэж сэтгэе.

Хүрз бол харьцангуй хялбар багаж, ашиглах зааварчилгаа бараг хэрэггүй. Харин “Харилцаа” бол хангалттай төвөгтэй багаж, ийм учраас зааварчилгаа хэрэгтэй. Орчин үеийн электрон, механик багаж хэрэгслийг “Ашиглалтын Зааварчилгаа” дагаж ирдэгтэй зүйрлүүлье.

Ойлголцлын eduCase буланд хүндэлье, ойлгоё, шийдье, нэрээ хичээе гэх мэт үйл үгүүдийг олноор, чөлөөтэй ашигласан байгааг та харна. Гагцхүү хүндлэх, ойлгох, шийдэх гэдэг нь чухам юу юм бэ? Золгох, мөргөх, загнах уу? Юу юм бэ?

Тухайлбал, харилцаанд ” НЭР ХҮНД ба НЭРЭЭ ХИЧЭЭХ” гэдгийг “Зиндаа”, “Сайн санаа – Goodwill”, “Чадвар”, “Имиж”, “Харилцан Ойлголцол – Common Ground” гэх таван зүйлийн бүрдэл гэж үзнэ. Энэ таван зүйл хорогдсон эсвэл нэмэгдсэнээр тухайн хүний НИЙТ НЭР ХҮНД тодорхойлогдно. Ухаан нь, эдгээрийн аль нэгнээс хорогдоход нэр хүнд унана. Үүнийг банкны данснаас мөнгө татан авахад үлдэх үлдэгдэлтэй зүйрлэж болно. Нэр хүнд “татагдсан дүнгээр” буурах шинж чанартай, нэгэнт алдсан нэр хүндийг сэргээх бэрх. Нэр хүндгүй хүнд “зөвшөөрсөн” хариу ирдэггүй. Ийм учир, монголчууд “Нэр хугархаар, яс хугар” гэдэг билээ. Би “Харилцаа” булангаар нэр хүндийг хэрхэн өөд татах тухай, яаж хорогддог талаар ярихаас гадна, харилцааны бусад ойлголтуудыг задалж, өөрийн туршлагаа хуваалцна. Миний туршлага гэдэгт би бусдаар заалгасан, биеэр үзсэн, ном хэвлэлээс уншсан ойлголтуудаа хэлж буй.

Александрийн Херон (10 AD) гэгч хүн “тооны язгуур олох” аргачлалыг заавал гүйцэтгэх тодорхой алхамтуудад хуваарлан бичиж үлдээсэн. ‘x’ тооны язгуурыг олоход:

  1. Эхлээд нэг таамаг “т” тоотой бол.
  2. т * т (“т”-г “т”-ээр үржүүл), хэрэв үржвэр “я”-д хангалттай ойр бол, “т” – нь хариу нь болно.
  3. Эс бол, “т” ба “х/т”-н дунджийг олж – (т + х/т) / 2, түүнийг шинэ “т” болгон ашигла.
  4. ийм аргаар зөв хариу (т * т ~ х) гартал үйлдлийг давт

Язгуурын хүснэгтгүй мэт төсөөлж, та 25-н язгуурыг дээрх аргаар бодож олоорой.

Хероны алхамтуудыг “Аргачлал” гэнэ. Энэ аргачлал бол “язгуур олох асуудлын” хүрээнд ямагт зөв хариуг баталгаатай олох алхамтууд юм.

Харин “x тооны язгуур y нь y * y = x байна” гэдэг тодорхойлолтод язгуурыг яаж олох тухай зааварчилгаа байхгүй. Энэ бол тунгхаглал юм.

Дээрхийг өгүүлэхийн учир нь, мэдлэг 1) Тунхаглалын шинж чанартай ба 2) Аргачлал ба хэрэглээний шинж чанартай байж болохыг хэлэх гэсэн юм.

Би “Харилцааг” хэрэглээний шинж чанартай, аргачлал болгон үзүүлэхийг хичээнэ.

Өөрийгээ сургагч, судлаач, эрдэмтний аль нь ч биш гэдгийг маш тодорхой хэлье. Намайг зүгээр л өөрийнхээ туршлагыг сайн-дураараа хуваалцах хүсэлтэй худалдаачин, энэ веб сайтыг үзсэн залуучуудад цааш ахих, өөр эх сурвалжуудыг судлах хүсэл төрүүлэх санаатай хүн гэж ойлгоорой. (Сайн Санаа – Goodwill).

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй

24 thoughts on “Communication булан”

  1. Hello! I could have sworn I’ve been to this blog before but after browsing through some of the post I realized it’s new to me. Anyways, I’m definitely happy I found it and I’ll be book-marking and checking back frequently!

    Reply
  2. Hello! I could have sworn I’ve been to this blog before but after browsing through some of the post I realized it’s new to me. Anyways, I’m definitely happy I found it and I’ll be book-marking and checking back frequently!

    Reply
  3. Hello! I could have sworn I’ve been to this blog before but after browsing through some of the post I realized it’s new to me. Anyways, I’m definitely happy I found it and I’ll be book-marking and checking back frequently!

    Reply
  4. Hello! I could have sworn I’ve been to this blog before but after browsing through some of the post I realized it’s new to me. Anyways, I’m definitely happy I found it and I’ll be book-marking and checking back frequently!

    Reply
  5. Hello! I could have sworn I’ve been to this blog before but after browsing through some of the post I realized it’s new to me. Anyways, I’m definitely happy I found it and I’ll be book-marking and checking back frequently!

    Reply

Leave a Comment