Соёл, хүмүүжлийн риалити eduCase

Содномзундуйн Эрдэнийн уурын зуухны жишээ

Нүүрсээр ажилдаг зуухыг зогсоов

2019 онд Ардчилсан намын дарга, УИХ-н гишүүн, сайд асан С. Эрдэнийн Их Тамир амралтын газартай эхлүүлсэн хэрэг ийнхүү бараг шувтарч байна! Би нөлөөлж чадсан. 514 өдрийн турш гэрийнхээ хаяанаас нүүрсээр галалдаг уурын зуухыг зайлуулахаар “хэлэлцсэний” эцэст тэрхүү зуух буулаа. Өнөөдөр миний гэрийн хаяанаас 20 метрийн зайд газар булаатай 30 куб.метр саванд агуулагдах шатамхай хийгээр тэжээгддэг … Read more

Ахицтай! Би 17 оноогоор тэргүүлж явна

Том Зураг “Хэлэлцээрийн Бодлогыг” олимпийн гэрлэн шоугаар зүйрлүүлье. Энэ гэрлэн шоу-г олон мянган проектор ашиглан хийсэн юм. Хэрэв ганц проекторын тусгалыг дангаар нь харвал, тэр нь утга-учиргүй нэг гэрэл харагдана. Харин олон мянган проекторыг зэрэг асаавал, утга төгөлдөр-өгүүлэмжтэй гэрлийн шоу-ансамбль болно. Проектор бүрийн тусгал өөрийн үүрэгтэй. Хэлэлцээрийн “бодлого” үүнтэй төстэй. Үйл явдал, уулзалт бүр ойлголцол … Read more

Уулзалт 3. Элийрээд Алга Болов

Дараачийн уулзалт 12-р сарын 18-ны өдөр Эрдэнийн хүү Одбаяртай Ардчилсан Намын байрны 3 давхарын нэг шар айрагны газарт тохиов. Шийдэл нэгэнт ойртсон гэж үзсэн учраас, би түүнийг шар айраг уухаар урьсан юм. Өмнөх уулзалтаар бид, асуудлыг Одбаяр “бүрэн эрхийнхээ хүрээнд” шийдэх, талуудын ашиг сонирхол хоюул хангагдах ёстой гэх “Ойлголцолд” хүрсэн. Миний зүгээс “боломжийн” гэж үзсэн … Read more

Нурууг нь маажих…

– Жаахан баруун тийш – Одоо жаахан доошоо – Үгүй ээ, доошоо гээд байхад даа! – Ааа-ын! – Одоо хүчтэй! – Хурдан!… Хурдтай! – Оооой Маажуулагч нь таашаалын цэг рүү өндөр нарийвчлалттай залуурдав. Төрсөн мэдрэмжийг, үйлдэгчид нэн даруй хэлж, зөв зүгт чиглүүлэв. Таашаалын цэгийг олоход талууд хамтран ажиллаж байна. Бусдын Ашиг Сонирхолыг таних, түүнд нь … Read more

Уулзалт 2. Содномзундуйн Эрдэнэд нэг алхам ойртов.

Амралтын өдөр миний харилцуурт чухал дуудлага ирсэн нь өнөөх “Өөр Нэг Хүн” манай гадаа ирснээ дуулгасан хэрэг. “Уурын зуухны асуудалтай хүн мөн үү?” гэхэд нь би “Тийм ээ” гэж хариулахдаа “Асуудал нь би биш юмсан” гэж бодож амжив. Энэ хавийн улсууд нэгнийгээ учир битүүлгээр “Тэр хүн”, “Өөр Нэг Хүн” гэх мэтээр ярьдаг нь ер бусын … Read more

Эхний уулзалт. Содномзундуйн Эрдэнийн талд оров

Ингээд би Баярсайхан гэгчтэй Гэгээнтэн хотхоны TomNToms кофе шопд анх удаа уулзлаа. Уулзалтаас өмнө, би бэлтгэл ажлынхаа хүрээнд “Ашиг сонирхлын карт”-тай болж амжсан байв. Баярсайхан нь ямар янзын хүн бэ Даалгасан ажлыг бүтээх овсгоотой, эзэнд үнэнчээ олонтоо харуулж, итгэлийг нь олж авсан хүмүүс байдаг даа. Баярсайхан нь Содномзундуйн Эрдэнийн хувьд тийм “найдвартай” хүмүүсийнх нь нэг. … Read more

Communication булан

Худалдаачин хүн бусадтай үргэлж харилцдаг. Энэ харилцааг “чанартай” хийхийн тулд бид харилцааны зарим дадлуудад суралцахаас өөр замгүй. Үүнд уулзалт, яриа, презентаци, захидал харилцаа зэргийг ойлгоно. Харилцааны ба хэлэлцээрийн соёл салшгүй учраас би eduCase, сайтдаа “Харилцаа” нэртэй булан үүсгэж, өөрийн туршлагаа хуваалцвал залуучуудад тустай гэж бодлоо. Үнэнийг хэлэхэд, би “соёл”, “арга-зүй”, “багаж-хэрэгсэл”, эсвэл “ухаан” гэдэг үгсийн … Read more

“Ашиг сонирхлын карт”

Дайралтыг хамгаална, буруушаалтыг эсэргүүцнэ, хүчний эсрэг бүр их хүч сөрүүлэн тавина. Хэсэг хугацааны дараа, доромжлолд бүр хүчтэй доромжлолоор хариу барина; “буу шийдэм” барин босно. Өөрийгээ хамгаалах нь амьтны зөн юм. Ардчилсан нийгэмд, зөн совиндоо хэт хөтлөгдсөн хүн, бүр увайгүй, бүр хорлонтой, бүр хүчирхэг болохын төлөө тэмцэнэ – эцэстээ бид зөнгөөрөө амьтан болцгооно…. Тийм байх албагүй. … Read more

Миний ашиг сонирхол. Сондномзудуйн Эрдэнийн Чихэн Дээр Цэцэг Ургуулах.

Эхнэр гоё мэдээтэй, гэртээ. Нөхөр бас зүгээргүй, гоё мэдээтэй ирэв. Хосууд нэгдмэл ашиг сонирхолтой. Яриа эхлэв… Нөхөр: Хэдүүлээ гэр орноо цэвэрхэн байлгацгаая Эхнэр: Юу гэнээ? Нөхөр: Ааа, би гэр цэвэрхэн бол сайхан шүү л гэсэн юм Эхнэр: Юуу гэнээ?? Чи ер нь ганц удаа хог бариад гарч үзсэн үү? Би хувцас хунар, аяга таваг, хоол … Read more

Содномзундуйн Эрдэнийн ашиг сонирхол

Хэлэлцэгч бээр “эсрэг талынхаа” ашиг сонирхлыг сайтар ойлгохыг эрмэлзэнэ. Энд байр суурь, зан төрх, ажил мэргэжил биш – чухам АШИГ СОНИРХОЛ (interest) гэснийг анзаараарай. Учир нь, хэлэлцээр талуудын ашиг сонирхлын “эргэн тойрон” өрнөх учиртай юм. Бусад хүчин зүйлүүд туслах шинж чанартай. eduCase нь хэлэцээрийн урлагийг сонирхогч хүмүүст, тодорхой жишээн дээр түшиглэн таниулах “арга зүйн зөвлөгөө” … Read more