Содномзундуйн Эрдэнийг хүмүүнжүүлье

Зөвшилцөл, хэлэлцээрийн соёлын тухай

Welcome to eduCase

2019 онд Содномзундуйн Эрдэнэ Хандгайтын Их Тамир амралтын газар ба бусад байгууламжуудаа халаах нүүрсэн уурын зуух барьсан. Тэр зуух миний гэрийн хаяанаас 30 тохой зайд утаа баагиулж байгаа нь бидэнд төвөг болов. Асуудал нь энэ юм.

Намайг Энхтөр гэдэг, худалдаачин хүн. Би 20 гаруй жил худалдаачнаар ажиллахдаа хэлэлцээр, ойлголцол, зөвшилцлийн ухаанд суралцсан. Энэ ухааныг хуучин миний захирал, өдгөө миний найз Жонн гэгч америк эр заасан юм. Бас Монголын сор бизнеменүүдтэй хийсэн олон уулзалтаас суралцсан нь их.

Монголчууд бид асуудалд ихэвчлэн “хоцрогдсон” аргаар ханддаг нь шийдэл гэхээсээ сөрөг үр дагавар дагуулдаг. Энэ нь хэлэлцээр ба ойлголцлын соёл-эрдэм дутмагтай холбоотой юм. Ийм учраас Содномзунзуйн Эрдэнэ бид хоёрын дунд үүссэн зөрчлийг, би цэвэр худалдаачин хүний нүдээр харж, асуудлыг шийдэх худалдаачин-стилийн оролдлогоо интернетэд ил тавихаар шийдлээ.

Хэлэлцээрийн зарчим, ойлголцлын соёлыг худалдаачны ажилд шинээр хөл тавьж буй хүмүүст сургамж, бизнес ба эрхзүйн ухаан судалдаг оюутан залууст сонирхолтой кейс хэлбэрээр танилцуулбал, миний зүтгэл бусдад өгөөжтэй болно. Би энэ хуудсандаа надад тулгарсан бодит асуудлыг жишээ болгон хэлэлцээрийн урлагыг “ном журмынх” нь дагуу танд таниулна.

Худалдаачин хүн аливаа асуудал бэрхшээлийг “боломж”, эсрэг талаа “хамтрагч” хэмээн үзэж, хүч үл хэрэглэх замаар хэлэлцээр, ойлголцлын зарчмуудыг ягштал баримтлан, зорилгодоо хүрэхийг эрмэлздэг. Үүнд суралцдаг юм.

Би бол ажлыг нь хийсэн, нутгийнх нь хүнээс номыг нь дуулсан мэргэжлийн худалдаачин. Энэ улсад Хэлэлцээр ба худалдааны ухааныг задалж энгийнээр таниулах хүн ховор. Миний контент ганц ч болов хүний мэдлэгт дусал нэмэрлэвэл хэрэг минь бүтнэ. Харин ямар нэг ид шидийн аргаар Содномзундуйн Эрдэнийг хүмүүнжүүлж чадвал, монголын ард түмэн надад талархана.

Энэ сайтын тухайтад, Содномзундуйн Эрдэнэ нь жишээ, үзмэр, бас судлагдахуун нь болно. Олны анхаарлын төвд байдаг энэ хүн надад төвөг удсан учраас, би түүнийг кейсийнхээ “гол баатраар” тодрууллаа. Манай нийгмийн нэг гайхал-онцгой үзэгдэл болохынх нь хувьд, түүний нэр муугаар дуудагдах бус харин хэлэлцээрийн соёлыг хүмүүст таниулахад хэрэг болог.

Хэрүүл, тэмцэл бол худалдаачны замналд харш зан үйл юм, би тийм зүйлээс ангид байхыг хичээнэ. Та, худалдаачин Энхтөрийн риалити eduCase сайтад тавтай морил.

Миний тухай бусад хүмүүс

Энхтөр өө, чи сайн худалдаачин!

Амаржаргал, АН

Би чамайг мэднэ ээ!

Батсайхан, АПУ

Миний найз чин сэтгэлээсээ шүү!

Чинтулга, Некст Натур Дизайн

Чи бол еврей, өнөөдөр мөнгө байхгүй – дараа ир!

Сергей Паушок, Алтандорнод Монгол

Онцгой эр хүн

Туяа, Эхнэр

Би харилцан хүндлэл, ойлголцол, хэлэлцээрийн соёлыг сурталдаж байгаа юм. Тустай гэж үзвэл, Та үүнийг share-лээрэй